Монголын рок попын түүхэнд төдийгүй дэлхийн рок хөгжмийн түүхэнд бүтэн 20-н жилийн турш буцалтгүй, бутрашгүй, бүхнийг байлдан дагуулсаар яваа “Хурд” хамтлаг өнөөдөр хэвлэлийн хурлаа зохион байгууллаа.

"Хурд" хамтлаг энэ сарын 29, 30-нд "Улаанбаатар палас"-ын концертын их танхимд тоглогдох 20-н жилийн ойн хүндэтгэлийн тоглолтынхоо талаар болон дэлхийн рок хөгжмийн түүхэнд монголын рок поп урлагийг тунхагласан "Алтан пянз"-аа хэвлүүлсэн, баримтат кино, ном, бэлэг дурсгалийн зүйлсийг үзэгч фенүүддээ өргөн барьж буй талаархи дэлгэрэнгүй мэдээ мэдээллийг хүргэсэн юм.

   Энэхүү хурлын үеэр  хүрэлцэн ирсэн бүх сэтгүүлчиддээ зориулан ая дуугаараа мэндчилж, гарын бэлэг гардууллаа. Мөн хүрэлцэн ирсэн сэтгүүлчдийн дунд сугалаа явуулж азтай нэг сэтгүүлчийг шалгаруулсан бөгөөд азтанаар www.OLLOO.mn сайтын сэтгүүлч Уянга тодорч “Хурд” хамтлагийн 20-н жилийн хугацаанд гаргасан бүх цомгуудын цоморлиг болсон "Black box"-ыг, бэлэг дурсгалын зүйийг гардуулсан юм.

Ийнхүү “Хурд” хамтлагийн үнэнч фенүүдэд нь 20-н жилийн ойн баярын мэнд хүргье.

Д.Ана