Залуучууд эх орон тусгаар тогтнолоороо бахархаж флаш моб хийлээ
2013/11/25
Жил бүрийн 11-р сарын 26-нд Улс тунхагласны баяр хэмээн бүх нийтийн амралтын өдөр болгон улс даяар тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай байсан билээ.
Харин өнгөрсөн жилээс эхлэн энэ өдрийг тэмдэглэхээ больж, өвлийн дунд сарын шинийн 1-нд Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр бүх нийтээр амрах өдөр болгон өөрчилсөн билээ. Анхдугаар үндсэн хуулиа баталж тусгаар тогтнолоо улам бэхжүүлсэн эл өдрийг оюутан залуучуудад танин мэдүүлэх үүднээс НАМОХ-ноос “Тусгаар тогтнол”-ын ордны өмнөх талбайд эх орныхоо газрын зургийг дүрсэлж, алтан соёмбот тугаа намируулсан флаш мобыг зохион байгууллаа.
Энэхүү үйл ажиллагааных нь талаар НАМОХ-ны ЕНБДарга Д.Гантулгаас тодрууллаа.
-Анхдугаар үндсэн хуулиа баталсан тусгаар тогтнолоо улам бэхжүүлсэн энэ сайхан өдрийн баярын мэнд хүргэе. Өнөөдрийн зохион байгуулсан арга хэмжээнийхээ талаар танилцуулаач?
-Баярлалаа. Энэхүү сайхан өдрөөр Монголчууд маань улс үндэстнийхээ үнэ цэнэ, түүх соёлыг ярилцаж олон зуун жилийн түүхтэй тусгаар тогтнолоо тунхагласан тийм сайхан бахархалт өдөр байсан. Харамсалтай нь өнгөрсөн жилээс эхлэн энэ өдрийг тэмдэглэхээ больсон. Харин өнөөдөр тусгаар тогтнолын өдөр, улс тунхагласны өдөр гэх мэтчилэн олон янзаар нэрлэдэг болжээ. Энэ бол тусгаар тогтнолоо зарласан улс тунхагласны баярын өдөр. Хэдийгээр эх орон даяараа тэмдэглэхгүй байгаа ч гэлээ Монголын маань залуучууд зүрх сэтгэлдээ энэ өдрийг үүрд хадгалж, мартахгүй санаж явдгаа илэрхийлж НАМЗХ, НАМОХ, БХИС, МУИС болон бусад сургуулиудын оюутнууд оролцсон флаш мобыг зохион байгууллаа.
Энэхүү үйл ажиллагааны цаад утга учир нь тусгаар тогтнолыг зарлан тунхагласан үгээ бичиж, улс орныхоо газрын зургийг дүрслээд төрийнхөө далбаагаа барьж зогсож хүндэтгэлээ. Эх орныхоо хил хязгаарыг залуучууд бид хайрлан хамгаалж, их улс орныхоо тусгаар тогтнолыг илүү ихээр бэхжүүлэхээ илэрхийллээ.
А.ТӨМӨРСҮХ
Зочин · 2013/11/29
urdniih shigee temdegluushtei l bayriin negdee uulan Chingis haanii mendelsenii udur geed ene odoroo martaj bolomgui l yumdaa uulan hoyulang ni l temdegluul.....................
Зочин · 2013/11/28
uugn bichleg n bsan bol iluu sonirholtoi bh bj dee
Зочин · 2013/11/26
buruu bichsen bn
Зочин · 2013/11/26
bid baharhah odor