2012-2016 оны УИХ-д 26 суудалтай сөрөг хүчин явсан МАН төр засгийн бүх шийдвэрийг харлуулж гутаасны хүчинд 2016 оны сонгуулиар 65 суудалтай үнэмлэхүй олонхийн суудалд хүрсэн юм. 

2016 оны 6 сард Монголын ард түмэнд цэцэг ичээм амлалт өгч явсан гишүүд нь УИХ-ын чуулган, байнгын хорооны хуралдаа суудаггүй, 4 УИХ-ын гишүүн сууж байгаад 19 хүний өмнөөс Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг баталж байна. Хайран итгэл, хайран ард түмний найдвар.

Жич: Байнгын хороогоор хууль эцэслэн баталдаггүй боловч хуулийн төслийг ингэж хэлэлцэж хэрхэвч болохгүй...