Холливудын оддын нэгэн гангараа бол өөрийн гэсэн бренд сүрчгийг худалдаанд гаргах явдал билээ. Тэгвэл Дуучин Уранхолбоо “Ану” нэрийн сүрчигээ бүсгүйчүүдэд зориулж гаргахаар “ханцуй шамдаж” байгаа аж.

 

     Харин дуучин бүсгүй маань сүрчигнийхээ талаар “Миний нэрийн энэ сүрчигийг түрхсэн бүсгүй үргэлж эрчүүдийн анхаарлын төвд байна. Ямар ч эр хүн “миний үнэрээр” сэргэх болно гэдэгт итгэлтэй байна” хэмээжээ.