МАН-ын 8-р бага хурад яг одоо Тусгаар тогтнолын ордонд болж байна. Бага хурлаар тус намаас Монгол улсын Ерөнхийлөгчийг сонгууль МАН-аас хэн нэр дэвшихийг тодруулах юм. Өөрөөр хэлбэл бага хурлын гишүүдийн санал хураалтаар М.Энхболд, Ц.Нямдорж нарын хэн нь  Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийг шийдэх байв. Санал хураалт завсрлагын өмнө эхэлж дөнгөж сая дүнгээ танилцууллаа. 

Cанал хураалт МАН-ын дарга М.Энхболд, Ц.Нямдорж нарын дунд явагдаж, санал хураалтад 259 гишүүн оролцлоо. Санал хураалтаар МАН-ын дарга М.Энхболд 222 гишүүний санал буюу  85,7 хувь, Ц.Нямдорж 37 санал  буюу 14,3 санал авчээ. 

Ингээд МАН-аас М.Энхболд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр боллоо.