МАХН-ын гүйцэтгэх товчооны хурлаас  намын дарга Н.Энхбаярыг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх шийдвэр гаргаад байгаа билээ. 

Гэхдээ Н.Энхбаярын тухайд ялтайд тооцох тухай асуудал нь тээг болох магадлал маш өндөр. Гэсэн ч МАХН-ын гишүүд Н.Энхбаярыг нэр дэвшүүлэхийг шаардаж яг одоо Сонгуулийн Ерөнхий хорооны гадна жагсаалаа эхэлжээ. Тэднийг СЕХ-ны байр руу нэвтрүүлэхгүй байгаа аж.