Сайн байцгаана уу. Намайг Г гэдэг 31 настай нэг хувийн байгууллагад ажилладаг. Энэ буланг өдөр бүр л уншдаг.

 Өөрт тулгамдсан асуудалаа хуваалцах гэсэн юм. Зарим нэгэнд нь тэнэг утаггүй санагдах байх л даа хараал ерөөл хэлсэн ч хамаагүй санал бодлоо хуваалцаарай.

Би уг нь гэр бүлтэй л дээ. Нэг охинтой эхнэр бид 2 сайхан л байдаг сексийн тал дээр эхнэр маань жоохон дургүй байдаг л даа. Гэхдээ энэ бол асуудал биш л дээ. Эхнэр маань угийн даруу төлөв хүн л дээ. Өнгөрсөн 7 сард мессежерээр эртний танил эхнэртэйгээ суухаасаа өмнө уулзаж байсан хүнтэйгээ  таарлаа тэгээд л удалгүй дотно харьцаанд орсон энэ явдал хэд удаа боллоо. Сая төрсөн өдөр нь болоод хамт хонож шөнийг өнгөрөөсөн юм. Тэр маань бас нэг охинтой нөхрөөсөө 4-н сард салсан юм гэтэл нөхөр нь байнга залгаад л байдаг гэсэн буцаж нийлий гэж гуйдаг гэсэн гэтэл тэр буцаж нийлэхгүй надад бодсон юм байгаа чамтай хамт амьдрана гэж ярьдаг болсон харин би эхнэр хүүхдээ бодоод хэзээ ч салсан чадна гэж боддог байлаа. Гэтэл төрсөн өдрөөсөө хойш холбогдохгүй утас нь ч болохгүй байсаар өнөөдөр өглөө л хальт ярьлаа.

 Би зүгээр утсаа унтраасан гэснээс өөр юм ярьсангүй гэтэл би хэзээ ч салахад бэлэн гэж боддог байсан би одоо маш их шаналж ажлаа ч хийж чадахааргүй болоод байна би яах ёстой вэ.