ОХУ, Казакстан, Киргизстан, Украйнд ихээхэн газар авч тараад байгаа үхлийн тоглоомоор үр хүүхдээ тоглож байгаа эсэхийг заавал шалгаарай. Blue Whale гэх аппликейшн байх бөгөөд 2 гурван янзын нэртэй хувилбарууд нь гадуур өргөн тархсан байна.

Энэхүү аппликейшн олж суулгасан, хаштаг хэрэгслэн хүмүүст “өөрийгөө хутгаар зүсэх, төрөл бүрийн аймшгийн кино үзэх” гэх мэт өдөрт нэг даалгавар ирдэг бөгөөөд 50 дахь өдөр нь амиа хорло гэдэг сэтгэл зүйн тоглоом аж.

Өсвөр насны хүүхдүүд донтох магадлал өндөр ба одоогоор зөвхөн ОХУ-д гэхэд 140 орчим амиа хорлолт энэ тоглоомтой холбоотой гэж цагдаагийнхан үзэж байна. Эцэг эхчүүд үр хүүхдийнхээ утас, таблет цахим сүлжээнд гэнэтийн шалгалт оруулахад буруудахгүй нь байна.

Энэ тоглоом тоглогсод цахим сүлжээнд  Blue Whale, sea of whales, I’m the game, wake me at 4:20, f58 зэрэг хаштаг хэрэглэдэг байна.