Өвлийн тэсгим хүйтэнд 4 нялх үртэйгээ түрээсийн хашаанд дан  бүрээстэй гэрт амьдарч буй Эрдэнэсүрэн бүсгүйн гэрт 11 сарын 27-ны өдөр манай компанийн хамт олны төлөөлөл очин дан бүрээстэй гэрийг нь дулаалах дулаалга туурга, дээвэр, гадна дотно цаваг, хөшиг, тэмээний ноосон хөнжил, гудас, хүнсний зүйлс, бяцхан хүүхдүүдэд нь болон бүсгүйд өөрт нь  өвлийн хүйтэнд дааруулахгүй дулаан куртик, өмд, гутал, малгай ороолт, тоглоом зэрэг хэрэгцээтэй эд зүйлс болон ундааныхаа дээжээ бэлэглэн хоромхон ч гэсэн баяр хөөр боллоо.

Биднийг очиход Монголын ард түмэн ч бас сайхан сэтгэлийн үүднээс харамгүй туслаж нүүрс түлээ, хоол унд, хүүхдийн живх зэрэг олон хандив өргөсөн нь харагдаж байсанд бид бүгд талархаж байна.

Гурван настай, ой хагастай, 3 сартай ихрүүд гээд охидынхоо өмнөөс сэтгэлийн дэм өгч буй нийт ард иргэддээ харамгүй талархаж байгаагаа  Эрдэнэсүрэн бүсгүй  бид нөхдөөр дамжуулан  илэрхийлсэн юм

 

МОНГОЛЧУУД БИД ЭВТЭЙ БАЙХДАА ХҮЧТЭЙ.

 МОНГОЛЫН ҮРС МАШ ОЛОН БОЛТУГАЙ