УДЭТ-ын жүжигчин,  “Драмын 4” хамтлагийн дуучин, СТА  Г.Амгаланбаатарын "ХЯЗГААРГҮЙН ОРОН ЗАЙ..." уран бүтээлийн тайлан тоглолтоо толиулахаар болжээ. Түүний анхны уран бүтээлийн цэнгүүн энэ сарын 21-нд 16.00 цагт Соёлын төв өргөөнд болох юм. Тоглолтын ивээн тэтгэгч “Тэнгэрийн Модун” ТББ ажиллаж байна.

Энэхүү тоглолтонд түүний тоглосон кино, жүжиг, клипийг үзэгчдэд хүргэнэ. Мөн жүжигчин, дуучид оролцохоос гадна алдарт Надаар тоглосон хайр тэргүүтэй дэлхийн сонгодог болон үндэсний шилдэг жүжгүүдийн хэсгээс тоглохоор болсон гэдгийг жүжигчин Г.Амгаланбаатар хэллээ.

Тоглолтонд, Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид, Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид, Төрийн соёрхолт, УГЖ Д.Сосорбарам, Драм-4, Нюанс, Мотив, Uvertura хамтлаг, дуучин Ц.Сарнай, А.Хишигдалай, С.Зоригт, Б.Халиун, Маск продакшин, Мөрөөдлийн театр, найруулагч Төрийн соёрхолт Н.Наранбаатар оролцож уран бүтээлийн дээжисээ дэлгэхээр болсоноос гадна Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатар тоглолтын ерөнхий найруулагчаар ажиллахаар болсон байна. Та бүхэн энэхүү тайлан тоглолтын цэнгүүнд хүрэлцэн ирж 2 цагийн турш инээж, уйлж, дуулж доргиосон урлагийн сайхан ертөнцөөр хамтдаа аялцгаая.

Жүжигчин Г.Амгаланбаатар урлагт тасралтгүй 17 жил ажиллаж, тайзны 50 гаруй жүжиг, дэлгэцийн 20 гаруй кинонд гол болон туслах дүрд тоглож үзэгчдийн хүртээл болгосон байна. Одоо тэрээр СУИС-д магистрант багшаар ажиллаж байна.

Мэдээллийн ивээн тэтгэгчээр Соёл урлагийг дэмжигч Cityinfo.mn ажиллаж байна.