Хөгжмийн зохиолч, продюсер, дуучин Б.Ангирмаа хос цомгийн баяраа сэтгүүлчидтэй хамт  хийхээр бэлтгэл ажилдаа оржээ. Тодруулбал, “Өнгө аяс”, “Удахгүй ээ... ”  цомгоо танилцуулах хэвлэлийн бага хурал 2017.05.10-ны өдрийн 11:30 цагт Үндэсний соёл амралтын хүрээлэнд байрлах “Кастл” рестораны гурван давхарт хийх юм байна.

Дурсамж сэргээх уянгын сайхан дуунуудыг багтаасан “Өнгө аяс”, диско, цоглог хэмнэлтэй “Удахгүй ээ...” цомгуудын худалдаанд гараад эхэлсэн.

Цомгуудын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 98006666 дугаарт холбогдож аваарай.