УИХ-ын гишүүн асан Г.Уянга энэ сарын нэгний өдрөөс эхлэн Монгол Улсын Нийслэл Улаанбаатар хотын төв Сүхбаатарын талбайд суулт хийж байгаа. Тодруулбал нийт 10 хоногийн турш 11-15 цагийн хооронд суулт хийх бөгөөд  МАНАН бүлэглэлийн эзэн С.Баяр, Ц.Элбэгдорж нарын эсрэг ийнхүү суулт зарлаж, ард түмнийг уриалж байгаа.

Одоогоор түүнийг дэмжихээ илэрхийлж 5000 гаруй хүн гарын үсэг зурсан бөгөөд улс төрийн тэмцлээ үргэлжлүүлэхээ мэдэгдээд байгаа.

Тэмцлийнхээ хүрээнд тэрбээр нам байгуулахаар төлөвлөөд байгаа аж. Тэрбээр "Нам байгуулаххүсэлт хангах эсэхийг УДШ шийднэ. Харж л байна" гэв.

Өмнө нь түүний нам байгуулах хүсэлтийг Улсын дээд шүүхээс удаа дараа хангаагүй юм.