Хөгжмийн зохиолч, продюсер, дуучин Б.Ангирмаа урлагт зүтгэсэн он жилүүдийнхээ тайлан болгож хос цомог гаргаад байгаа.  Нандин гэсэн бүхнээ шингээж бүтсэн уг хос цомгийн хэвлэлийн хурлыг тэрбээр маргааш хийхээр төлөвлөөд байна. ТодруулбалӨнгө аяс”, “Удахгүй ээ... ” цомгоо танилцуулах хэвлэлийн бага хурал 2017.05.10-ны өдрийн 11:30 цагт Үндэсний соёл амралтын хүрээлэнд байрлах “Кастл” рестораны гурван давхарт хийх юм байна.

Дурсамж сэргээх уянгын сайхан дуунуудыг багтаасан “Өнгө аяс”, диско, цоглог хэмнэлтэй “Удахгүй ээ...” цомгуудаа тэрбээр хэвлэлийн хуралд ирсэн сэтгүүлчдэд бэлэглэх юм.

Бид хэвлэлийн хурлаас бэлтгэсэн сурвалжлагыг хүргэх болно.

Цомгуудын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 98006666 дугаарт холбогдож аваарай.