МАХН-ын гишүүд арван өдрийн турш 12:00-16:00 цагийн хооронд МАН-ын байрны гадна жагсаал хийхээ мэдэгдсэн. Жагсаалын эхний өдөр наршиж, дараагийн өдөр хөлдөх, гурав дахь өдөр нь хийсэх шахсан МАХН-ын гишүүд өнөөдөр майхнаар ижилсэн намын гадна суулт хийж байна.   

Тэдний хувьд шаардлагаа хэлж, шүгэлдсээр байгаа бөгөөд тэднийг цагдаа нар хамгаалсан байдалтай байна.