Өчигдөр орой согтуу бололтой нэгэн эмэгтэй настай ээжийгээ үхээч хэмээн зодож байсан бичлэг цахим орчинд тарсан.

Энэ явдлыг харсан хүмүүс цагдаад дуудлага өгчээ. Улмаар  Чингэлтэй дүүргийн цагдаагийн газраас ээждээ агсам тавьсан эмэгтэйг саатуулсан байна. Одоогоор  Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэс энэ хэрэг  шалгалтын ажиллагааг хийж байна.

Эмээ одоогоор гэртээ байгаа бөгөөд түүнийг бусад хүүхдүүд нь харж байгаа ажээ.

Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлэх болно.