VTV HD телевизээс 2016 онд “All Or Nothing” шоунд тэргүүн байр эзэлж  Америкийн шилдэг рэппер, продюсер Snoop Dogg-той уран бүтээлээ хийж буй ” MAF 976 бүлгэмийн реппэр “Мэх Захгүй” энэ сарын  20-ны Бямба гарагт шинэчлэгдсэн I Loft night club-т өөрийн анхныMEKH ZAKHQ live night хип хоп, trap music шоу тоглолтыг зохион байгуулах гэж байна.

Мэх Захгүй нь “Жингүйдэл”, “Ичинноров”MAF 976 гэх мэт ХИТ болсон хип хоп  уран бүтээлүүдээ  олны хүртээл болгосон билээ. 2017 оны 9 дүгээр сард Мэх Захгүй нь анхны бие даасан “Эрдэнэсийн Сан” цомгоо Hypeman label-д гаргахаар төлөвлөн уран бүтээлийн ажилдаа ороод байна.

Уншигч та бүхнийг энэ бямба гарагт болох реппэр  Мэх Захгүй-ийн “MEKH ZAKHQ live night” хип хоп шоунд урьж байна. Дашрамд дуулгахад Улсын Их дэлгүүрийн урд байрлах  HI-FI төвийн салбараар Онцгой тасалбар буюу Special tax-аа худалдаалж байгаа юм байна.