Нийслэл хотын иргэдийн эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журмыг сахиулан ажиллах зорилгоор Нийслэлийн цагдаагийн газраас “Эргүүл” дэд хөтөлбөрийг боловсруулан, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлуулсан.

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд гэмт хэрэгтэй, урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор нийслэл хотын хэмжээнд “Дугуйт эргүүл” ажиллаж эхэллээ.Дугуйт эргүүл дулааны улиралд ажиллах юм байна.