Монголын загварын ертөнцийн хамгийн том арга хэмжээ болох “Гоёл-2014” наадам өнөө орой болно. Энэ жилийн наадамд 20 гаруй загвар зохион бүтээгчийн коллекцийг “Монгол модель”, “Шилмэл загвар”, “Эра төв”, “Азийн модель” агентлагийн 70 гаруй загвар өмсөгч тайзнаа амилуулсан юм. Тус наадамд өрсөлдөж байгаа хувцас дизайны үйлдвэр, урлан болон дизайнеруудын шинэ коллекциудыг энэ сарын 26-28-нд “Blue sky” цамхагт олны хүртээл болгосон билээ.

“Шилдэг загвар зохион бүтээгч”, “Шилдэг загвар өмсөгч”, “Топ модель" шалгаруулах ёслолын ажиллагаа өнөөдөр Соёлын төв өргөөнд 18:00 цагаас болно. Энэ наадмаас “ТОП” өргөмжлөлийг хүртсэн хэнбугайн ч нэр хүнд суга өсдөг жамтай. Тэр хэрээр рекламны ертөнцөд эрэлттэй болдог гэхэд үнэнээс хол зөрөхгүй биз ээ.

Энэ жилийн "Гоёл-2014"-ийн эргэн тойронд харьцангуй нам гүм байгаа. Харин амаржаад удаагүй байгаа мисс Х.Бадамгэрэл  "топ"-д өрсөлдөхөөр болсон нь хамгийн содон мэдээ болсон.

Мөн Б.Амархүүгийн найз бүсгүй О.Ариунзул, мисс, мисс Д.Долгион, Catwalk хамтлагийн дуучин Т.Туяамаа зэрэг сайхан бүсгүйчүүдийн нэрс энэ жилийн топ-д яваа.

“Гоёл” наадамд БНХАУ-ын Хөх хотод ажиллаж байгаа монгол дизайнер н.Түвшинзаяа шинэ коллекциороо өрсөлдсөж байгаа юм.

Д.Ана