Сайн байцгаана уу? Энэ сайтад зочлох дуртай охин байна. Өөр хүн амьтанд хэлээд явах хэцүү нэг асуултаа та бүхнээс асууя. Би 22 настай хүнтэй унтаж үзээгүй. Гар хангалаг хийж хэлүүгээрээ тавьж чаддаг ч юм хум уншиж сонсохоор удаан ингэж явбал дараа нь үтрээгээр тавьж чаддаггүй болдог гэх юм.

Бас үтрээгээр тавих нь илүү хүчтэй мэдрэмж өгдөг байх гэж бодогдоод тэгээд саяхнаас вибратор авдаг юм уу гэж их бодох боллоо. Гол нь миний онгон хальс нтр гэмтээд дараа нь хүнтэй унтахаар өөрийгөө онгон гэж хэлж болохгүй тэгээд ямар хиймэл эрхтэн хийчихдэг юмаа гэлтэй нь биш тэгээд итгэхгүй харамсах байх гэж айгаад байх юм.

Тампон хэрэглэдэг болохоор жаахан урагдаж мурагдчихсан ч явж байж магадгүй. Онгон нтртээ тэгж их ач холбогдол өгдөггүй л дээ, гэхдээ анхны удаагийнх дээрээ нөгөө хүн нь мэдэхгүй өнгөрнө гэхээр бас эвгүй. Ингэлээ гээд хэзээ ирэх нь мэдэгдэхгүй хайр майраа хүлээгээд байж баймааргүй байна тэгээд хүлээсний ч хэрэг нь гардаг юм уу. Анхных болохоор хамаагүй хүнтэй ч бас унтчихмааргүй байна.

Тэгээд надад вибратор гэсэн сонголт л үлдээд байгаа. Хичээл нтрээ хий ямар завтай юм гэж битгий бичээрэй. Ажлаа хийгээд завсраар нь сураад явж байгаа. Миний бодлоор хүн болж байвал бүхий л хэрэгцээгээ хангаж, дутагдсан юмгүй явбал сэтгэл ханамжтай, амжилттай явдаг байх. Тийм болохоор соло секс замыг сонгож байгаа нь буруу зүйл биш биздээ. Гэхдээ яльгүй эргэлзээд байх юм. Санал сэтгэгдлээ хуваалцаач.

 

http://www.cekc.mn