Улаанбаатар хотын газрыг бүхэлд нь зарж төлөвлөлтгүй болгоход үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан хүмүүс эрээгээ алджээ. Богд уул, ан амьтан, дархан цаазат газраа хамгаална гэсэн мөртлөө Чингис хааны хөрөг, Соёмботой хайрхан луу газар олголт хийсээр байна.

Чингис хааны хөрөгтэй хэсгийн 50%-д газар олгосон бөгөөд удахгүй уул өөд газар олгодог шинэ бизнес хавтгайрах бололтой.

Умаа хум толгой буюу бидний нэрлэж заншснаар Соёмботой уулын бэлийг ухаж эхэлсэн талаарх зураг нийгмийн сүлжээнд хурдацтай тархаад байна.

Зурагнаас харахад уулын нэлээд хоногийн өмнөөс ухаж эхэлсэн бөгөөд гадуур нь хашаа татжээ. Үүний харсан иргэд " Богд уулаа бойтогоороо өшиглөнө гэдэг зүйл болж байна" хэмээн бухимдацгааж байна.