Олимпийн аварга, Лондоны олимпийн наадмын мөнгөн медальт Н.Түвшинбаяр Токио хотноо болж буй жүдогийн "Их дуулга" тэмцээнээс хүрэл медаль хүртлээ.

Н.Түвшинбаяр эхний тойрогт Солонгосын бөх Шим Жи Хог, дараа нь Японы бөх Тацуки Масубичиг ялснаар хэсгийн аваргын төлөө барилдах эрхтэй болсон. Гэвч хэсгийн аваргын төлөө Чехийн Лукас Крпалект ялагдсанаар торгуулийн барилдаан хийсэн юм. Энэ тойрогт тэрбээр Оросын Сергей Самоловичтэй тулсан ч  туршлага заан ялсан. Ийн хүрэл медалын төлөө Казахстаны бөх Максим Раковтой барилдаж ялалт байгуулсан юм.

Энэ тэмцээн нь  Н.Түвшинбаярын 2012 оны Олимпийн наадмаас хойш оролцсон хоёр дахь том тэмцээн билээ.

Д.Ана