Ирэх мягмар гарагт буюу энэ сарын 30-ны өдөр болон ирэх сарын нэгэнд хилийн боомтууд ажиллахгүй.

Тодруулбал “Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай”  Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу  Монгол, Хятадын хилийн боомтууд 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр буюу БНХАУ-ын “Луут завины  баяр”-ын өдөр, 2017 оны 6 дугаар сарын 1-ний өдөр буюу Монгол Улсын  хуулийн дагуу “Хүүхдийн баяр”-ын өдөр тус тус тохиож байгаатай холбоотойгоор  ажиллахгүй юм байна.Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих аж.