СХД-6 хорооны нутаг дэвсгэрт байрлах  “*...”  ломбардыг 2017.05.20-нд нүүрэндээ багтай гурван дээрэмдсэн хэрэг гарсан. Тодруулбал  гурван залуу орж тус барьцаалан зээлдүүлэх газрын ажилтан Ө-ийн амь биед аюултай хүч хэрэглэж гар, хөлийг скочдон сейфэнд байсан үнэт эдлэл, бэлэн мөнгө зэрэг эд зүйлийг дээрэмдсэн хэрэг гарсан юм. Уг хэргийг СБД-12 хороонд оршин суух 1993 онд төрсөн Т гэгч үйлдсэнийг СБД-ийн цагдаагийн 2-р хэлтсийн алба хаагчид илрүүлэн шалгаж байна.