"АН-ын үед нэг мүүнчин нөхөр самарсан, МАН-ын үед дэд сайд нь гадаад руу ажиллахаар болж, сайд нь огцорч таарах нь. Яацарсан яам бэ" гэх яриа өчигдрөөс эхлэн амнаас ам дажмин яригдаж байна. Үнэхээр хөндлөнгөөс харж байгаа хүнд тэгж л харагдаж байгаа. Дэд сайд нь явах сургаар сайдыг нь огцруулахаар болж байна. 

Улсын шалгалтын материал задруулсан, тусгай сургуулиудад анхаарал хандуулаагүй гэх зэргээр ажлын хариуцлага алдсан үндэслэлээр БСШУС-ын сайд Ж.Батсуурийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх нь зүйтэй гэж  МАН-ын бүлэг өчигдөр хуралдаж шийдвэрлэсэн. Улмаар саналаа Засгийн газарт хүргүүлсэн бөгөөд, Засгийн газрын тэргүүн УИХ-ын даргад энэ саналаа хүргүүлсэн юм. Тодруулбал, “Ж.Батсуурь нь ажиллах хугацаандаа эрхлэх асуудлын хүрээний салбарыг нэгдсэн удирдлагаар хангах, төрийн бодлого боловсруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүргээ хангалтгүй биелүүлж, албан үүрэгтээ хариуцлагагүй хандсан гэж үзэж байна” хэмээн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат саналаа өргөн мэдүүлэх үеэрээ хэлээд, УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлж өгөхийг хүссэн. Өөрсдөөс нь шалтгаалах зүйлийг МАН-ынхан гэрлийн хурдаар хийчхэж байгаа юм. Өнөөдрийн байнгын хороо, маргаашийн чуулганаар асуудлыг эцэслэн шийдвэрлэх нь тодорхой болсон. 

Хариуцлага тооцож байгаад баяртай байна. Гэхдээ Монгол хүний амь нас нэг цааснаас дор үнэлэгдэж байгаад харамсаж байна. Хэрвээ хариуцлага тооцож байгаа бол Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэд ч гэсэн хариуцлага тооцох ёстой. Шалгалтын хариу задарсан гэж Ж.Батсуурийг огцруулж байгаа юм бол Батлан хамгаалахын сайд осол гаргахгүй байхад анхаараагүй гэдгээрээ хариуцлага хүлээх ёстой. Хэрвээ хариуцлага тооцохгүй бол амь үрэгдсэн залуусын амь  А4-ийн нэг цааснаас дор болох болно. Нэг биш хоёр хүний амь нас цааснаас дор үнэтэй болж таарч байна. 

Одоо  улсын шалгалтын материал задруулсан хүнд ямар хариуцлага оногдуулах вэ? гэдэг асуулт хэвээр үлдээд байна. 

Анхнаасаа салбарын сайдыг мэргэжлийн хүнээр тавих ёстой байсан. Гэтэл дан хар ухаантай хүнээр салбаруудыг удирдуулснаас ийм асуудал үүсч байна. Салбараа мэддэг А.Цогцэцэг сайд нь тууз хайчлахаас өөрийг хийхгүй байгаа. Ер нь Засгийн газрын тэргүүн нь тааруу ажиллаж байгаа сайд нартаа БАНГА хүртээж, хариуцлага алдаж, ажиллаж  чадахгүй байгааг нь зайлуул!!!