Улсын шалгалтын материал задруулсан, тусгай сургуулиудад анхаарал хандуулаагүй гэх зэргээр ажлын хариуцлага алдсан үндэслэлээр БСШУС-ын сайд Ж.Батсуурийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх нь зүйтэй гэж  МАН-ын бүлэг өчигдөр хуралдаж шийдвэрлэсэн. Улмаар саналаа Засгийн газарт хүргүүлсэн бөгөөд, Засгийн газрын тэргүүн УИХ-ын даргад энэ саналаа хүргүүлсэн юм. 

Уг асуудлыг лөнгөж сая УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэв. Улмаар олонхийн саналаар огцрууллаа. БСШУС-ын сайд Ж.Батсуурийг огцруулахад АН-ын эсрэг кноп дарсан бол МАН-ынхан огцруулахыг дэмжсэн юм. Ингээд  БСШУС-ын сайд Ж.Батсуурийг огцруулахыг дэмжсэн болон дэмжээгүй гишүүдийн нэрсийг хүргэж байна.