Худлаа хүн чанар царайлсан юмнуудаар Монгол дүүрчихжээ. Жишээ нь: Нэг гуйлгачин төгсөлтийн баяр хараад зогсож байгаа зураг авчихаад, аав нь охиноо дээд сургууль төгсгөх гэж өчнөөн жил хог түүлээ ч гэх шиг, нэг хүүхэн баахан хүүхэд тойруулчихсан зураг тавьчихаад, хүний өөрийн ялгаагүй өсгөнө ч гэх шиг.

Кино жүжгээс санаагаа хусаад тавина. Өө тэгэнгүүт нь өнөө худлаа гарууд нь шуугиж өгнө. Зарим нь бараг интернэт дээр чарлаж уйлаад байгаа юм биш үү?! Зальтай гарууд энэнийг нь мэдээд хаа хамаагүй зурган дээр хүн чанар, хайр бичээд лайкдуулна.

Бүүр саяхан нэг хүүхний пост маягийн юм оруулахдаа, би 3 хүүтэй өчнөөн жилийн дараа одоо л охинтой болох нь бөөн аз, бидэнд баяр хүргээрэй гэчихээд том болсон охинтой зураг хусахад л өнөө хүн чанартангууд чинь хэдэн мянгаараа баяр хүргэж чарлах жишээний. Наад захын ухаан биш юмаа гэхэд юмыг харах, хүйс ялгах нүдгүй. Нүдгүй биш л дээ. Худлаа хүн чанартайгаа л гайхах хэрэгтэй болохоос тэдэнд хэний юун зураг байх нь падгүй. За тэгээд тэр хүнээ гайхаад байдаг гарууд яг үнэндээ гадаа гудамжинд юун бусдыг хүндлэх, бие биентэйгээ аятайхан ч харьцчихгүй, яг л мал нохой шиг хандана. Жоохон хүүхэд гарцаар гарч байхад алив гээд хөтлөчих эсвэл байж бай гэчих нэг ч хүн байхгүй. Хүний хүүхдийн хоол булааж өөрийн хүүхдээ тэжээхдээ, хүүхдэд хортой муудсан юм зарахдаа огтхон ч ичихгүй, эмзэглэхгүй.

Өвдөж зовсон хүнд зүгээр л цуглуулсан мөнгөө өгчихгүй бөөнөөрөө батламж гардуулна. Эсвэл туслая бие биенээ хайрлая гээд л хашгираад, шэйрлээд л бна. Нэг аяга аарц өгчихөөд насан туршид нь тэжээчихсэн юм шиг сүржигнэнэ. Юун дэргэдэхээ хайрлах. Зураг нэргүй болохоор сайтын сэтгэгдлийг бол алж хаяна. Амьд хүн үхмээр санагдтал доромжилно, гутаана. Чадал муутайгаа дээрэлхэнэ. Чалхгүйн байж завхайрна. Найзыгаа муулна, мурина. Бүр ардаас нь хутгална. Хүний амьдрал, сэтгэл итгэлийг сүйтгэж байгаагаа "Би ч гэсэн амьдрах гэж явна, өөр яах байсан юм" гэж зөвтгөнө. Баянаа гайхах атлаа ажилчдынхаа цалинг тавихгүй, хүүхнүүдтэй янхан, залуучуудтай зарц боол шиг харьцана. Худлаа ярьсаар байгаад сүүлдээ өөрийнхөө худал үгийг үнэн, би үнэн шударга амьдарч байна гээд бүүр дүрдээ итгээд эргүүтчихсэн, за тэр амьдралын утга учир мучрыг хая, зүгээр л Монголд үр хүүхэд нь амьдрахгүй юм шиг муухай худлаа хүн чанартай амьтадаар дүүрч. Жинхэнэ хүн, ХҮН ЧАНАР ховорджээ, ховордож...!?!?

Ален Арман