Өнөөдрийн 15 цагийн байдлаар 127 бага насны хүүхэд төөрснөөс 116 хүүхдийг цагдаагийн алба хаагчид эцэг, эх асран хамгаалагчид нь хүлээлгэн өгчээ. 
Иймд эцэг, эхчүүд та бүхэн баярын арга хэмжээ зохион байгуулагдаж буй Сүхбаатарын талбай, Үндэсний соёл амралтын хүрээлэн, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Барилгачдын талбай зэрэг иргэд олноор цугларсан газруудад бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, хүүхэд төөрсөн алга болсон тохиолдолд цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд нэн даруй мэдэгдэнэ үү гэж цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.