Ангууч Алуурчинг халз тулаанд дуудлаа “Ангууч” нэрээрээ фэйсбүүк хэрэглэгч охидуудыг хуйлруулж, үнэнч фэнүүдтэй болоод амжсан Батбаатарын Баттөр гэх залуу загвар өмсөгч, фото модель, жүжигчин, гээд олон авяъстай. Томоохон компаниудын рекламын нүүр царайгаар тодроод зогсохгүй “Сайн уу амьдрал минь 2 ” кинонд дүрээ мөнхлөөд амжсан адтай нэгэн. Харин тэрбээр саяхан VTV HD-ээс зохион байгуулсан “Мастер тулаанч” шоунд эхний шатанд өрсөлдөгчөө хүчтэй цохилтоор ялж цахим ертөнцөд баггүй шуугиан тарьсан. Харин хоёрдугаар шатанд өчих мэхэнд ялагдсан бол авяъслаг залуу маань тус тэмцээний хүчтэй өрсөлдөгчидын нэг Алуурчин хочтой Баярмандахтай мууцалдаж Мастер тулаанч шоуны 6-р сарын 4-нд Бөхийн өргөөнд болох финалын тоглолтонд халз тулалдахаар болжээ.

 

Б.БАТ

zone.mn