Нийслэлийн Цэргийн штаб 2016 оны ажлаа дүгнэж шилдгүүдээ тодрууллаа. 2016 оныг “Батлан хамгаалах бодлогын үндэс”-ийг сурталчлах, цэргийн насны залуучуудад эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд дэмжлэг үзүүлэх жил” болгон зарлаж ажилласан. Чингэлтэй дүүргийн Цэргийн штаб “Бүрэн хангалттай” шалгагдаж, тоо бүртгэлийн офицер дэд хурандаа Ц.Эрдэнэбаатар нийслэл, дүүргүүдээс шилдэг офицероор шалгарлаа.

Цэргийн штабын дарга хурандаа Ж.Даваарагчаа хэлэхдээ “Батлан хамгаалах төрийн үйлчилгээг иргэд, байгууллага, аж ахуй нэгжид хүргэх, хүүхэд залуучуудад цэрэг эх оронч хүмүүжил олгох, цэргийн үүргийг биелэлтийг хангах чиглэгдсэн зорилтуудаа амжилттай биелүүллээ. Энэ зорилтууд дүүргийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгалаа олж, Засаг дарга, ЗДТГ-ын даргын дэмжлэгийг авч, хороод, хэлтэс албадтай гар нийлэмжтэй, хамтран ажилласны үр дүн юм. Мөн 2016 оныг цэргийн насны залуучуудад эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд дэмжлэг үзүүлэх жил болгож зарласан нь ажил хариуцсан албан тушаалтан, нэгжийн зүгээс идэвх, оролцоонд дэвшил гарсан жил байлаа гэдгийг онцоллоо. 2017 онд “Батлан хамгаалах багц хуулиуд”-ыг сурталчилж таниулах, хэрэгжилтийг хангаж ажиллахад анхаарах болно гэлээ.

ЦЭРГИЙН ШТАБ