Чингэлтэй дүүрэгт амьдардаг Ардын Их Хурлын депутатуудыг Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга хүлээн авч уулзлаа. Уулзалтад Засаг дарга Ж. Эрдэнэбат, Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны дарга Ц.Алтанцацрал, Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж, ИТХ-ын Иргэний  оролцооны хэлтсийн дарга Т.Уламбаяр нэр оролцлоо. Уулзалтыг Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат нээж, үг хэллээ. АИХ-ын  депутат  Л.Дашням, , Г.Дэндэв, Д.Мандах, М.Шийрав,  Гаравсүрэн нар  Ардчилсан Үндсэн хуулийг батлалцсан  дурсамжаасаа хуваалцаж, 19 хорооны Иргэний танхимын ажилтнуудын сонирхсон асуултад хариулт, өгч халуун дулаан яриа өрнүүллээ.