Чингэлтэй дүүргийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газар, Монголын үндэсний спорт авиралтын холбоо хамтран Мөсөнд авиралтын Улаанбаатар хотын аварга шалгаруулах II тэмцээнийг 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр зохион байгууллаа. Нийт 15 багийн  60 гаруй тамирчин өрсөлдөж шилдгүүдээ тодруулсан юм.

Тэмцээний  насанд хүрэгчдийн төрөлд эрэгтэйчүүдээс 1 дүгээр байрт “Улаанбаатар аялагч” клубын тамирчин Д.Отгонхүү,2 дугаар байрт “Эрүүл Монгол” клубын тамирчин    Содном , 3 дугаар байрт Монголын үндэсний спорт авиралтын холбооны  1 дүгээр багийн тамирчин  Алтангэрэл, насанд хүрэгчдийн тэмцээний эмэгтэйчүүдийн төрөлд 1 дүгээр байрт “Их засаг”  клубын тамирчин Ц.Мөнхзул,  2 дугаар байрт “Эверест” клубын тамирчин М.Ганцацрал, 3  дугаар байрт Монголын үндэсний спорт авиралтын холбооны 1 дүгээр багийн тамирчин Г.Баярцэцэг нар шалгарав. Идэр насны  төрөлд эрэгтэйчүүдээс  нэг дүгээр байрт “Эверест” клубын тамирчин Ч.Мандахбаяр , хоёр дугаар байрт тамирчин Энхмандах,  гурав дугаар байрт “Чингэлтэй” багийн тамирчин Д.Лувсаншарав, идэр насны төрөлд эмэгтэйчүүдээс 1 дүгээр байрт “Эверест” клубын тамирчин С.Энх-Оюун, 2 дугаар байрт Монголын үндэсний спорт авиралтын холбооны 1 дүгээр багийн тамирчин Э.Саруул, 3 дугаар байрт  Монголын үндэсний спорт авиралтын холбооны  2 дугаар багийн тамирчин О.Хоролгарав нар шалгарлаа.

Багийн дүнгээр нэгдүгээр байрыг “Эверест” клуб, хоёрдугаар байрыг “Их Засаг” клуб, гуравдугаар байрыг Монголын үндэсний спорт авиралтын холбооны нэгдүгээр баг тус тус эзэлсэн байна.

Нийгмийн хөгжлийн хэлтэс, Биеийн тамир, спорт хороо