Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Туркийн хамтын ажиллагааны байгууллага /ТИКА/-ын Суурин төлөөлөгч Вейсэл Чифтжи нар дүүргийн хөрөнгө оруулалтаар 12 дугаар хороонд баригдсан Өрхийн эрүүл мэндийн загвар төвийн үйл ажиллагаатай 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр танилцлаа.

Суурин төлөөлөгч Вейсэл Чифтжи  Чингэлтэй дүүрэг өөрийн хөрөнгө оруулалтаараа Өрхийн эрүүл мэндийн загвар төв барьсанд баяр хүргээд тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлж, хамтарч ажиллана гэдгээ илэрхийлэв. Энэ үеэр  Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Ж.Орхонбаяр, дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Ц.Лхагва, Өрхийн эрүүл мэндийн загвар төвийн  удирдлага, эмч, ажилтнуудын төлөөлөл байлцсан юм.