Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдтой  Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат “Засгийн газрын чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх гэрээ”-г байгууллаа. Энэ үеэр Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат: “Гэрээнийхээ дагуу тодорхой чиг үүргүүдийг дүүрэгтээ хэрэгжүүлнэ. Энэ гэрээг цааш нь салбарлаад төсвийн захирагчтайгаа байгуулаад хөрсөн дээр нь буулгаж ажиллана. Манай дүүргийн хувьд төрийн болон төрийн бус 80 гаруй сургууль, цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг ч хүрэлцээ хангалтгүй байдаг. Энэ жил нийслэлийн төсөвт цэцэрлэг шинээр барихаар тусгагдсан байгаа “гэлээ