Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Нийслэлийн Засаг даргын Дэд бүтцийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү,  Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн бүс нутгийн газрын захирал Аюуми Кониши нар “Сэлбэ дэд төв” төсөл хэрэгжих байршилтай танилцаж, айл өрхийн төлөөлөлтэй 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр уулзлаа. Тэдний нэг нь Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны иргэн Амарсайханых.  “Сэлбэ дэд төв” төсөлд хамрагдахаар болж, холбогдох албаны хүмүүс төслийнхөө талаар танилцуулж, ойр тойрных нь айлуудыг ч төсөлд хамруулахаар болоод байгаа ажээ.  Төслийн багийнхан айлуудыг  ямар байдлаар орон сууцжуулах тухай төсөл, зураглалыг газар дээр нь танилцуулав.