Чингэлтэй дүүргийн Онцгой комиссын  удирдах бүрэлдэхүүний анхны хуралдаан, сургалтын үеэр  дүүргийн Онцгой комиссын дарга бөгөөд дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат болон Онцгой комиссын бүрэлдэхүүн Нийслэлийн иргэдийг “Гамшгаас хамгаалах сургалтын төв”-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус төвийн Гал унтраах сургалт дадлагын  танхим, Газар хөдлөлтийн дадлагын танхим, Бага насны хүүхдийн сургалт, дадлагын танхимыг үзэж, сонирхсон юм.