Чингэлтэй дүүргийн  Засаг дарга, Засаг даргын Тамгын газраас нийт ерөнхий боловсролын сургуулиуддаа UNIMAT төхөөрөмжийг үе шаттай нийлүүлж, технологийн кабинетуудыг тохижуулж байна. 2016 онд 5 сургуульд нийлүүлсэн.  Чингэлтэй дүүргийн 25 жилийн ойн хүрээнд  2017 онд нэмж 4 сургуулийн технологийн кабинетийг тохижуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна. Мөн 2018 онд 3 сургуулийн технологийн кабинетийг тохижуулахаар төлөвлөсөн.

Технологийн кабинетуудыг тохижуулахдаа багш, сурагчдын амжилт, удирдлагын манлайлал, тухайн кабинетийг цаашид үр дүнтэй ашиглаж, сурагчдыг хөгжүүлэх чадвар зэрэг үзүүлэлтийг харгалзан үзнэ.“UNIMAT” төхөөрөмжийг нийлүүлэх байгууллагыг хуулийн дагуу сонгон шалгаруулах үнэлгээний хороог дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын тушаалаар байгуулж, Үнэлгээний хороо анхны хурлаа хийсэн байна.

БОЛОВСРОЛЫН ХЭЛТЭС

Share Post: