Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатарыг 2017 оны 2 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч уулзлаа.  Энэ үеэр “Эрүүл мэндийг дэмжих  жил”-ийн хүрээнд дүүргийн Эрүүл мэндийн  төв, Өрхийн эрүүл мэндийн төвд тулгамдсан  асуудлаар санал  солилцов.  Тухайлбал, Азийн хөгжлийн банкны  хөрөнгө оруулалтаар баригдах нэгдсэн эмнэлэг,  нийслэлийн төсвөөр баригдах Түргэн тусламжийн пункт, Өрхийн эрүүл мэндийн төв  шинээр барихад шаардлагатай газрын асуудал, Өрхийн эрүүл мэндийн төвийн ажилтнуудын хариуцлага, дүүргийн Эрүүл мэндийн төвд ойрын үед хийгдэх ажил, хамтран ажиллах талаар ярилцлаа. Уулзалтад Нийслэлийн Эрүүл мэндийн газрын орлогч дарга О.Баяр, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Орлогч Ж.Лхагвасүрэн, дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Ц.Лхагва нарын албаны хүмүүс  байлцав.