Чингэлтэй дүүргийн  Засаг дарга дүүргийнхээ ахмадуудад  хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг Засаг даргын Тамгын газраас  Үндэсний урлагийн их театртай хамтран зохион байгуулж байна.  2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр дүүргийн 2, 5 дүгээр хорооны  55-69  настай ахмадуудыг Үндэсний урлагийн их театрт  Д.Нацагдоржийн  “Учиртай гурван толгой” дуулалт жүжгийг анхны хувилбараар нь үзүүллээ. Арга хэмжээг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат нээн үг хэлж, ахмад настнуудад сар шинийн мэндчилгээ дэвшүүлэв. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч Б.Мөнхбат, Чингэлтэй дүүргийн  Засаг даргын Орлогч Ж. Лхагвасүрэн, 2 дугаар Хорооны Засаг дарга С.Бат-Эрдэнэ, тавдугаар Хорооны Засаг дарга С.Амарбаясгалан Үндэсний урлагийн их театрын дэд дарга Энхбат нар арга хэмжээний нээлтэд оролцов.