Монголын уламжлалт  Цагаан сарын баярын өмнө дүүргийн Засаг  дарга хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд ахмад настнууддаа хүндэтгэл үзүүлдэг. Чингэлтэй дүүргийн  Засаг дарга дүүргийнхээ ахмадуудад  хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг Засаг даргын Тамгын газраас зохион байгуулж байна.  2017 оны 02 дугаар сарын 11-ний  өдөр дүүргийн 3,6 дугаар Хорооны 55-69 настай  ахмадуудыг Үндэсний урлагийн их театрт  Д.Нацагдоржийн  “Учиртай гурван толгой” дуулалт жүжгийг үзүүлллээ.

Чингэлтэй дүүргийн 25 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй уг арга хэмжээг  дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ  нээн үг хэлж, ахмад настнуудад сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ. Тус арга хэмжээнд УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Чингэлтэй дүүргийн  Засаг даргын Орлогч Ж.Лхагвасүрэн, Төсөл хариуцсан орлогч Ж.Чимэдцогзол, гуравдугаар Хорооны Засаг дарга С.Туяа, 6 дугаар  Хорооны Засаг дарга Ч.Болормаа, Үндэсний урлагийн их театрын дэд дарга Энхбат нар оролцов.