Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга, Засаг даргын Тамгын газраас дүүргийн 7,15 дугаар хорооны 55-69 настай ахмадад хүндэтгэл үзүүлж Үндэсний урлагийн их театрт 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Урлагийн мастеруудын тоглолт үзүүллээ.
Арга хэмжээг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат нээж үг хэлж, ахмад настнуудад Сар шинийн мэндчилгээ дэвшүүлэв.  Нээлтэд Чингэлтэй дүүргийн Засаг даргын Төсөл хариуцсан орлогч Ж.Чимэдцогзол, Ахмадын хорооны дарга А.Зул, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Нийслэлийн Иргэдийн Хурлын Төлөөлөгч, Тэргүүлэгч М.Эрдэнэтуяа, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч Н.Батсүмбэрэл,  7 дугаар хорооны Засаг дарга Ц.Дуламжав,  15 дугаар хорооны Засаг дарга Б.Цогзолмаа, Үндэсний урлагийн их театрын дэд дарга Х.Энхбат нар оролцов.