Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат  хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд  сар шинийн баярыг тохиолдуулан  дүүргийнхээ ахмад настнуудад хүндэтгэл үзүүлж байна.

Засаг дарга Ж.Эрдэнэбат, Ахмадын хорооны дарга А.Зул нар  2017  оны 02 дугаар сарын 18-ны өдөр дүүргийнхээ  100-гаас дээш настай азай буурлуудынхаа гэрээр очиж  сар шинийн мэндчилгээ дэвшүүлэн, хүндэтгэл үзүүлэн,гарын бэлэг гардуулав.

Өнөөдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд  110 настай Д.Долгор, 12 дугаар хороонд 106 настай С.Цэрэнпил, 2 дугаар хороонд 105 Б.Ундаа, 3 дугаар хороонд 104 настай Ч.Дуламжав, 15 дугаар хороонд 102 настай Н.Маналжав, 2 дугаар хороонд 101 настай Ш.Дашзэвэг, 12 дугаар хороонд 100 настай Б.Пүрэвдаавуу нарын буянтай буурлууд амьдран сууж байна.