Сар шинийн баярыг тохиолдуулан Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат  хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд дүүргийнхээ ахмад  настнуудад хүндэтгэл үзүүлж байна.

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат нар Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын ахмад ажилтнуудыг  2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хүндэтгэл үзүүлж, Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ. Мөн Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчдийн “Монголын их хатад” бүжгийн жүжгийг ахмад настнууддаа үзүүлэв.