Дүүргийн Засаг дарга жил бүр Сар шинийн босгон дээр дүүргийн Хөдөлмөрийн аваргуудыг тодруулж шагнаж, урамшуулдаг. 2016 оны ажлаараа хамт олноо хошуучлан, эрхэлсэн ажилдаа амжилт гарган “Хөдөлмөрийн аварга”-аар шалгарсан ажилтнуудад 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат тэргүүтэй дүүргийн удирдлагууд шагналыг гардуулав.

Дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат  “Хөдөлмөрийн аварга”-уудад хандаж хэлсэн үгэндээ амжилтаа улам бататгаж ажиллахыг онцлоод Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ. Чингэлтэй дүүргийн “Хөдөлмөрийн аварга”-аар Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн Д.Байгалмаа,  8 дугаар хорооны Засаг дарга Л.Баярсайхан, 13 дугаар хорооны Ажлын албаны дарга Х.Даваадорж, 5 дугаар хорооны Нийгмийн ажилтан Д.Баянжаргал, 18 дугаар хорооны Хэсгийн ахлагч Х.Тэрбиш, Засаг даргын дэргэдэх Худалдан авах ажиллагааны албаны дарга С.Жамъяндорж, Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Д.Даваажаргал, Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн Хэсгийн байцаагч, Цагдаагийн дэслэгч Б.Батболд, Цагдаагийн 2 дугаар хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн жижүүрийн ахлах офицер, Цагдаагийн ахмад А.Хүрэлчулуун, Онцгой байдлын хэлтсийн Гал түймрийн хяналтын улсын байцаагч, Онцгой байдлын ахмад Б.Мягмаржав, Замын цагдаагийн хэлтсийн Хөдөлгөөн зохицуулагч, Цагдаагийн дэслэгч Д.Шавигцэрэн, Засаг даргын дэргэдэх Өсвөрийн шигшээ багийн Гимнастикийн дасгалжуулагч Д.Оюунтуяа, Эрүүл мэндийн төвийн Дүрс оношлогооны эмч Ю.Цэвэлмаа, 12 дугаар хорооны Шижиддүг Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга Ц.Цэрэндолгор, “Чингэлтэй дүүргийн Тохижилт үйлчилгээ” ХХК-ийн нийтийн ээзэмшлийн зам, талбайн үйлчилгээний ажилтан О.Уранчимэг, 23 дугаар сургуулийн захирал Р.Ганболд, 224 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч П.Эрдэнэчимэг,  Нийтлэг үйлчилгээний албаны Туслах ажилтан Н.Лхагвацэрэн нар тодорлоо.