Чингэлтэй дүүргийн Засаг даргын нэрэмжит дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдын дундахь уламжлалт цэрэг-спортын “Дөл” тэмцээний нээлт 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр боллоо. Чингэлтэй дүүргийн 25 жилийн ой, Эрүүл мэндийг дэмжих жилийн хүрээнд зохион байгуулж буй арга хэмжээг НИТХ-ын Төлөөлөгч, Чингэлтэй дүүргийн Засаг дарга бөгөөд Батлан хамгаалах товчооны дарга Ж.Эрдэнэбат нээж үг хэлж, баг тамирчдад амжилт  хүслээ.

Тус тэмцээнд дүүргийн ерөнхий боловсролын 12 сургуулийн 350 гаруй сурагч оролцож байна.

Цэргийн штаб