ЦЭРГИЙН ШТАБ ҮЙЛ АЖИЛЛАГААГАА СУРТАЛЧИЛЛАА
2017/03/15
Нийслэл, дүүргүүдийн Цэргийн штабуудаас иргэд, хүүхэд, залуучуудад Батлан хамгаалах төрийн үйлчилгээ, ажлаа сурталчлах арга хэмжээ Соёлын төв өргөөнд 2017 оны 03 дугаар 15-ны өдөр боллоо. Энэ үеэр Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас үйл ажиллагааг сурталчиллаа. Мөн Чингэлтэй дүүргийн иргэдийн төлөөлөл, дүүргийн Засаг даргын нэрэмжит цэрэг-спортын “Дөл” тэмцээнд оролцсон ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчид, “Оюутан-Цэрэг” хөтөлбөрт хамрагдах бүрэлдэхүүнийг идэвхтэй оролцуулав.
Цэргийн штаб