Cайд томилогдлоо, одоо Боловсролын салбарынханд алдаагаа засах боломж өг
2017/06/10
Элсэлтийн шалгалтын материал задарч, хэд хэдэн дунд сургууль дээр ёс зүйн алдаа гарчихлаа. Харин үүний хариуцлагыг салбарын сайд хүлээх нь маш зөв тогтолцоо юм. Бусад салбаруудад ч хатуу анхааруулга болж өгнө.
Гэхдээ уг асуудлыг улс төржүүлэхгүйгээр өөрөө сайн дураараа огцорчихсон бол Ж.Батсуурийг улс төрийн соёлтой нэгэн гэж үнэлэх байлаа. Гэвч түүнд тийм соёл алга. Уг нь хариуцлага тооцож, албан тушаалаас нь огцруулсан. Гэтэл "унасан бөхөд шалтаг мундахгүй” гэгчээр элдэв асуудал ярьж, багаа чирч, төрийн албаны тогтвортой байдлыг алдагдуулж эхэлсэн байх юм. Өмнө нь аймгийн Засаг дарга, УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан юм үзэж, нүд тайлсан, хашир туршлагатай улс төрч л гэж хардаг. Гэвч тийм биш бололтой. Нохой сүүлээ, сүүл сангарцагаа гэдэг шиг өөрт нь тооцсон хариуцлагыг Боловсрол, Шинжлэх ухаан, спортын яамныханд тохож, хуншгүй /Монгол хэлний их тайлбар толь бичигт ханилгаа муутай, хүний чанараар тааруухан гэж тодорхойлжээ/ зан гаргаж яваа дуулдав.
Сайд огцорсон, дэд сайд өөр албан тушаал томилогдсон энэ үед Боловсролын салбарт дахин халаа сэлгээ хэрэггүй санагдана. Гэвч сайдын суудал онгойсныг далимдуулж, албан тушаалд очих хүсэлтэй зарим нэгний явуулгаас үүдэж, мэргэшсэн төрийн албыг ганхуулж байгаа нь харамсалтай. Сайд огцорлоо. Энэ бол маш том хариуцлага. Гэтэл сайд нь хариуцлага хүлээсэн асуудалд салбарын яамыг бүхлээр нь хамаатуулах шаардлага байсан уу. Тэгээд ч цаг үе Боловсролын яаманд халаа сэлгээ бус харин яаралтай, шуурхай ажиллахыг л шаардаж байна шүү дээ.
Мэдээж Ж.Батсуурийг унамагц, гарсан хоосон орон зайд өөрөө болоод өөрийнхөө танил талыг шургуулчих хүсэлтэй хүмүүс олон байгаа. Гэвч тэдний эрх ашгийг гүйцэлдүүлэхийн төлөө Монгол Улсын боловсролын салбарыг зольж болмооргүй л санагдах юм. Алдаа гарсан. Энэ бол Боловсролын яамныханд маш том сургамж болсон. Одоо тэдэнд шинэ сайдтайгаа гар нийлэх, гаргасан алдаа дутагдлаа яаралтай засах, дахиж алдахгүй байх гээд олон ажил байна. Тэдэнд зүгээр л ажлаа хийх боломж олго. Одоо энэ салбарт улс төржилт шиг илүү зүйл алга.
Зочин · 2017/06/12
Яаманд сургуулийн асуудлыг шийдvvлэх тэнд байгаа хууль бус vйлдлийг таслан зогсоох шаардлага хvргvvлэхэд огт тоодоггvй юм бна лээ харин телевиз сонингоор дамжуулвал шийддэг юм шиг байна

Керей · 2017/06/11
Боловсролын шинэ сайдад амжилт хусье!Та ажлаа хамгийн туруунд Баян-Олгий аймгийн БСГ-ын дарга Х.Заурег оорчилж ард тумэнд тус болоорой. Энэ Х.Зауре боловсролын салбарт огт ажиллаж байгаагуйгээс гадна мэдлэг боловсрол тааруухан удирдах арга барилгуй хувийн болоод улсын сургуулиудыг хооронд нь талцуулж эцэст нь хувийн сургуулийн сурагчдыг хуртэл олимпиадад оролцуулахгуй нэг есондоо мандат олгохгуй зовоож байна.Баян-Олгий аймгийн нийт эцэг эхчууд хуухдуудийнхээ ирээдуйн боловсролын талаар маш их санаа зовж байна.