Сирийн дүрвэгч бүсгүй бие давхар болоод зургаан сартай байхад нь эмч нар хэвлий дэх ургаа үр хөндүүлэх хэрэгтэй хэмээн зөвлөж байжээ. 

Учир нь ураг төрөлхийн гажигтай байгааг хэвлийд байхад нь олж мэдсэн байна. Харин шашны зан уламжлалын улмаас бүсгүй үр хөндүүлэхийг зөвшөөрөөгүй аж. Үүнээс гурван сарын дараа тэрбээр амаржин охинтой болсон ч нярайн тархи нь гавлын ясны гадна байрлалтай төржээ. 

Харин канад эмч нар нярайг тэр чигт нь орхихыг хүсээгүй бөгөөд таван сар хүрснийх нь дараа мэс засал хийж, тархийг нь гавлын ясан дотор амжилттай шилжүүлэн суулгажээ.