БНСУ-ын Чежү аралд болж буй жүдо бөхийн “Гран при” тэмцээний эмэгтэйчүүдийн 52 кг-ийн жинд өрсөлдсөн Гавьяат тамирчин Мөнхбаатарын Бундмаа алтан медаль хүртлээ.

Гавьяат тамирчин М.Бундмаа алтан медалийн төлөө БНСУ-ыг тамирчин Юн Ен Жунтай барилдаж, 4:42 минутад цэвэр ялсан юм.

Тэмцээний хуваарийн дагуу өчигдөр /XII.5/ эмэгтэйчүүдийн 48, 52, 57, 63 кг, эрэгтэйчүүдийн 60, 66, 73 кг-ийн жингийн барилдаанууд боллоо.

Түүнд уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе.

Х.Даваа