Алжирын иргэн 15 давхраас бяцхан хүүгийнхээ зургийг авахын тулд цонхоор унагахыг завдсан тухай мэдээлжээ. Уг залуу өөрийн цахим хуудаснаа хүүгийн цамцнаас зуурч 1000 лайк өгөхгүй бол цонхоор унагалаа гэж сошиал хэрэглэгчдийг сүрдүүлсэн байна. Харин сошиал хэрэглэгчид залуугийн тэнэг үйлдэлд бухимдаж Алжирын цагдаагийн газар ханджээ. Удалгүй цагдаагийн албан хаагчид хүүхдээр тохуурхсан залууг баривчилжээ. Түүний шүүх хурал зургадугаар сарын 19-нд болж, хүүхдээ аюулд оруулсан хэрэгт буруутган, хоёр жилийн хорих ял оноосон байна. Харин хэрэгтэн шүүх хурлын үеэр биеэ өмөөрч энэ бол зүгээр л тоглоом тохуу байсан. Жинхэнээсээ хүүхдээ унагаах бодол огтхон  ч байгаагүй. Энэ үйлдэл сошиал хэрэглэгчдийг шуугиулах гэсэн үйлдэл байсан гэв.