Жиргээчид Монголын оюутны холбоотой хамтран 600 ширхэг утаанаас сэргийлэх макс тараах ажлыг өнөөдөр зохион байгуулахаар болсон билээ.

Тэд маскийг хамгийн хүнд нөхцөлд ажиллаж байгаа буюу дүн өвлийн ид утаан дунд өдөр шөнөгүй ажилладаг Замын цагдаагийн алба хаагч, ТҮК-ийн ажилчдад өгнө.

Энэхүү маск нь агаарын бохирдол, утааны хорыг шүүдэг тусгай шүүлтүүртэй бөгөөд нэг ширхэг нь 28 өдөр ашиглагдах боломжтой аж.

Анх энэ ажил уриалга байсан бол өнөөдөр ажил болон хэрэгжиж эхэллээ. Үүнийг анхлан санаачлагч  Б.Наранзун "Иргэд-Төр засагтайгаа хамтран тэмцэе" уриан дор энэхүү ажлыг өрнүүлж байгаа юм. Өдөр шөнөгүй утаан дунд ажиллаж байгаа замын цагдаагийхан, ТҮК-ийн ажилчид үнэхээр өрөвдмөөр байна шүү дээ. Бие хаа гэж бүүр хэцүүдлээ" гэлээ.

Тус ажлын түгээлтийг  МОХ-ны сайн дурын 60 оюутан эздэд нь хүргэж өгөхөөр ажлаа эхэлж байна.

Мөн энэ аяныг "UFC" группынхан дэмжин ажиллаж байгаа аж.

Х.Даваа